ШУУРХАЙ МЭДЭЭ: "Баянгол"-ын эргэн тойронд ХЭН, ХЭН БАЙВ?
УИХ-ын гишүүн Х.Баттулгын "Баянгол" зочид буудал дахь албан өрөөнд 16:00 цагийн орчимд хууль хяналтын байгууллагынхан дайрч орон, нэгжлэг хийлээ гэж эх сурвалж мэдээлсэн.
Гишүүний албан өрөөнд нь цагдаа, тусгайгийн 30 гаруй хүн нэгжлэг хийсэн бөгөөд түүнтэй хамт өрөөнд нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
16:00 цагаас хойш "Баянгол" зочид буудал дээр Их аварга Д.Дагвадорж, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын дарга З.Энхболдын орон тооны бус зөвлөх Г. Байгалмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Н.Түвшинбаяр, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, "Hero" энтертайнментийн захирал Б.Баатар, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, Б.Баттулга гишүүний охин Б.Намуун, хүү Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан,Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар иржээ.