ШУУРХАЙ МЭДЭЭ: Х.Баттулгын албан өрөөнд цагдаа, тусгайгийн хүмүүс нэгжлэг хийж байна
2016 оны 4 сарын 11
Баянгол зочид буудлыг цагдаагийн тусгай албаныхан бүслээд байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тусгай албаны 30 гаруй цагдаа дөнгөж сая дотогш нэвтэрсэн бөгөөд үүдэнд нь бүрэн хамгаалалт гаргаж, хүмүүсийг өрөөнөөсөө гарах болон орохыг бүрэн хоригложээ. Мөн тус зочид буудлын оффисын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар байгаа байгаа аж. Цагдаагийнхан чухам ямар хэргийн улмаас Баянгол зочид буудалд хамгаалалт гаргасан талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.
УИХ-ын гишүүн Х.Баттулга нэгжлэг дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгнө гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31429
0 эможи