Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно

2016 оны 4 сарын 05
 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдах Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцоно.

Уг чуулга уулзалтыг Швейцарын “Кредит Свисс” банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад нийт 18 их наяд ам.долларын хөрөнгийн удирдлагыг хариуцан ажиллаж буй 2800 гаруй санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцох юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Ерөнхий Захирагч Лян Жөнин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Лицюнь нартай тус тус уулзана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31091
0 эможи
keyboard_arrow_up