Railbus явж эхлэснээр хотын түгжрэл маш их хэмжээгээр буурна
Өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 11:30-д Railbus Улаанбаатар төмөр замд орж ирлээ. Энэхүү railbus хамгийн анх Улаанбаатар төмөр замаас-Толгойт өртөө рүү аялалаа эхлүүлсэн юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс тодруулга авлаа.
Railbus автобус явж эхэлснээр нийтийн тээвэрт ямар давуу тал бий болох вэ?
Railbus гэдэг бол төмөр зам дээрх автобус. Railbus явж эхлэснээр хотын түгжрэл маш их хэмжээгээр буурна. Ер нь иргэд хэлэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах юм бол бид заавал унаа тэрэг, авто зогсоол гэж явахгүй. Нийтийн тээвэртээ суугаад явна гэдэг. Нийтийн тээвэр гэдгийг манай иргэд ганцхан гудамжинд явж байгаа автобус гэж ойлгоод байна. Тэгэхдээ энэ бол тийм биш олон төрлийн цогц үйлчилгээ байгаа юм. Энэ railbus цагт 150 км хурдтай явдаг болохоор хамгийн хэрэгтэй, цаг хэмнэсэн нийтийн тээвэр болж байна. Эхний ээлжинд иргэдийн хамгийн ихээр зорчдог Хархорин, Нарантуул Дүнжингарав захууд маань энэ зам дагуу байрлаж байгаагаараа давуу талтай.
Railbus автобусаар явж байхад гадагш харагдах орчин их бохир байна. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ? Маш олон гадаад дотоодын иргэд railbus төдийгүй төмөр замаар үйлчлүүлдэг шүү дээ.
Энэ бол зайлшгүй шийдвэрлэх асуудал бий. Иргэдийн дунд ихээхэн маргаан болох байх. Автобусны зогсоолоо энэ зам дагуу барих хэрэгтэй. Нарантуулруу суугаад л энэ унаагаараа түгжрэхгүй хурдан шуурхай явдаг болно. Тээврийн сүлжээгээ нэгтгэх хэрэгтэй болж байгаа юм. Эргэн тойрныг засварлах хэрэгтэй. Харин энийг дагаад газрын үнэ өсөх магадлалтай болж байгаа юм. Асуудал зөндөө байна. Тэгэхдээ хийж л таарна.
Зорчигчийн тасалбар ямар үнэтэй байх бол. Хэдэн зогсоолтой байх вэ?
Төмөр замын завсарын вагоноор явж танилцуулж байхад зарим нэгэн хүмүүс бид нарыг мөрөөдөж байна л гэдэг байсан. Одоо бол бид нар энэ замаа эхлүүлчихээд байна. Өнөөдрийн хувьд олон улсын төмөр замаар 3 удаа зорчих боломжтой хос болчих юм бол өдөрт 6-аас дээш удаа явдаг болно. Railbus нь 2014 оны 6-р сарын 6-наас эхлэн явж эхэлнэ. Өдөрт гуравхан удаа явж байгаа учраас үнэ төлбөр өндөр гарах байх. Хос зам тавиад эхлэхээр олон өдөрт явах тоо нь нэмэгдэж, хүн их яваад ирэхээр үнэ нь хямдрана гэсэн үг. Зогсоолын хувьд ойролцоогоор 12 байна гэж тооцоолж байна.
Митро баригдана гэж байгаа. Энэ хоёр цуг яваад эхлэхээр түгжрэл буурна гэсэн үг үү?
Манай Улаанбаатар сунасан тогтолцоотой газар доогуур митро, дээгүүр нь railbus, хажуугаар нь хурдны зам тавигдана. Ингээд энэ тэнхлэгийн ажлыг ойрын 10 жилдээ хийж гүйцэтгэснээр ямар ч түгжрэлгүй болно гэсэн үг.