Ш.Солонгыг хууль бусаар халсан болохыг тогтоолоо
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг ажлаас хууль бусаар халсан гэх маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн Ш.Солонгын хүсэлтээр нэхэмжлэлийг хянан үзээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.4 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Засгийн газрын өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын хуралдаанаар Ш.Солонгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрээр Ш.Солонгыг хууль бусаар халсан болох нь тогтоогдож, тэрээр үүрэгт ажилдаа эргэн томилогдохоор боллоо.