Ш.Адьшаа МАХН-аас нэр дэвших үү
2012 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймгийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Ш.Адьшаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Батцогтод цөөн тооны саналаар ялагдаж, сонгуулийн дүнд будилаан орсон байж болзошгүй хэмээн хэвлэлийн хурал хийж байсан удаатай.
Учир нь өмнөх сонгуулийн урьдчилсан дүнгээр Ш.Адьшаагийн нэр С.Бямбацогттой хамт гарч ирсэн ч эцсийн байдлаар Д.Батцогт болж өөрчлөгдсөн. Өдгөө “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан” ТББ-ын тэргүүнээр ажиллаж буй Ш.Адьшаа нь Ховд аймагт багагүй зүйл хийж ихээхэн хөрөнгө зарцуулсан байдаг. Угтаа бол МАН-ын гишүүн байсан боловч түүнд нам нь итгэл хүлээлгээгүй учраас 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшсэн ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Сонгуулийн дараа Ардчилсан намын гишүүн болсон түүнийг энэ сонгуульд АН-аас нэр дэвших байх гэсэн таамаглал хүн бүрт байсан. Гэтэл сүүлийн үед зарим эх сурвалжууд, түүнийг МАХН-д элссэн, Ховд аймгийн 16 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвших нь гэж мэдээллээ.