АТГ-аас Ч.Равдандоржийг баривчилжээ
АТГ-ын мөрдөн байцаагчид албан тушаал болон хээл хахуулын хэргээр хүмүүсийг баривчилж эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнө гэхэд гурван хүн баривчилж таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг баривчилсан бол мөн түүнтэй хамт хоёр хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Албан тушаал, авлига хээл хахуулын хэргээр М-ийг баривчилсан бол нөгөөх нь "цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, Ардчиллын алтан хараацай гэгддэг Ч.Равдандоржийг баривчилжээ. Түүнийг тус газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа онц их хэмжээний авилга авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулсан байгаа юм байна.