УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нар тойрогтоо ажиллаж байна

2016 оны 4 сарын 01

Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нар өнөөдрөөс тойрогтоо ажиллан, санаачилж батлуулсан хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, ажлаа тайлагнаж байна. 

Гишүүд өнөөдөр Баянзүрх дүүргийн 1, 4, 5,22, 24-р хороонд ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ-ын 2016 оны чуулганы үйл ажиллагаа болон эдийн засгийн төлөв, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн хугацаанд санаачлан батлуулсан хуулиудын талаар товч мэдээлэл өгч, танилцуулсан байна. 

УИХ-ын гишүүд маргааш Налайх дүүрэгт ажиллах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30964
0 эможи
keyboard_arrow_up