Чуулганы нэгдсэн хуралдаантай
Байнгын хорооны хуралдааны дараа Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
-
Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/.
Чуулганы нэгдсэн хуралдаан Байнгын хорооны хуралдааны дараа:
-
Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
-
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы хаалт.