Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондогт хариуцлага тооцжээ
МАХН-ын Бага чуулганы 12 дугаар хуралдаан гуравдугаар сарын 25-нд болж, ёс зүйн ноцтой алдаа гаргасан хэмээн үзэж Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондог нарыг Гүйцэтгэх товчоо болон Бага чуулганы гишүүнээс чөлөөлжээ.
Мөн өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, П.Ангараг, З.Батбаяр, Э.Эрдэнэжамъян нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнчлэн МАХН-ын УИХ дахь асуудал хариуцсан Дэд даргаар Д.Тэрбишдагва, Засгийн газрын асуудал хариуцсан Дэд даргаар Ц.Оюунбаатар, Намын байгуулалтын асуудал хариуцсан Дэд даргаар Э.Эрдэнэжамъян, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Нийслэлийн намын ажил хариуцсан Нарийн бичгийн даргаар Г.Бямбасүрэн, Гадаад харилцаа, гадаад дахь мянгатын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал, Хэвлэл мэдээлэл хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Тулга, Сан хөмрөгийн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар П.Цогтбаатар, Орон нутгийн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэгт, Сургалт, судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Н.Удвал нарыг сонгож, эдгээр нэр бүхий албан тушаалтныг намын дүрмийн дагуу Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгосон байна.