Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймагт ажиллана
2016 оны 3 сарын 30
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гуравдугаар сарын 31-нд Дорноговь аймагт ажиллана.
Тэрээр Дорноговь аймагт ажиллахдаа орон нутагт шинээр хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, “Бизнес инкубатор” төв, Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн үйл ажиллагаатай танилцахаас гадна үдээс хойш “Саран хөхөө” театрт Сайншанд сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзана.
Харин дөрөвдүгээр сарын 01-нд Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьсан битүү зах, уул уурхайн Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30827
0 эможи