Хоёр байнгын хороо хуралдана
Өнөөдөр ээлжит бус чуулган эхэлж байгаа бөгөөд чуулганаар цөмийн хог хаягдлын талаарх асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы нээлтийн дараагаар хоёр байнгын хороо хуралдах хуваарьтай байна. Ингээд байнгын хороодын хуралдах асуудлын дарааллыг хүргэж байна.
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх.
Г.Ган