Ж.Батзандан, Ч.Ганхуяг нар тойрогтоо ажиллана

2016 оны 3 сарын 29

Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Ганхуяг нар  тойрогтоо  ажиллахаар болжээ. Тэд энэ сарын 31-нээс эхлэн иргэд сонгогчидтойгоо

уулзаж, санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа  тавих юм байна.

Мөн УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын  талаар иргэдтэй  санал солилцох ажээ.

 

3-р сарын  31-с 4-р сарын 3-ны өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүрэгт дараах хуваарийн дагуу ажиллана.

1. 3-р сарын 31-ний 17:00 цагаас Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хурлын зааланд 1, 4, 5, 22, 24-р хороодын иргэдтэй

2. 4-р сарын 1-ний 17:00 цагаас Батлан хамгаалахын их сургуулийн зааланд 8, 9, 16, 17, 19-р хороодын иргэдтэй

3. 4-р сарын 2-ны 12:00 цагаас 102-р сургуулийн зааланд 2, 7, 21, 27-р хороодын иргэдтэй

4. 4-р сарын 2-ны 15:00 цагаас Жанжин клубын хурлын зааланд 10, 12, 13, 23-р хороодын иргэдтэй

5. 4-р сарын 2-ны 18:00 цагаас 84-р сургуулийн зааланд 3, 6, 14, 15, 18, 25, 26-р хороодын иргэдтэй

6. 4-р сарын 3-ны 12:00 цагаас Налайх дүүргийн Соёлын  оронд Налайх дүүргийн иргэдтэй

7. 4-р сарын 3-ны 16:00 цагаас 85-р сургуулийн зааланд 11, 20, 28-р хороодын иргэдтэй тус тус уулзалт хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30750
0 эможи
keyboard_arrow_up