Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 1 тэрбум 460 саяар тогтоолоо
2016 оны 3 сарын 28
Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон.
Тэгвэл өнөөдөр НИТХ-ын сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах дээд хэмжээг 1 тэрбум 460 сая төгрөг байхаар тогтоожээ. Харин нэр дэвшигчдээс зарцуулах хэмжээг тойргоос нь шалтгаалаад 106.4-194.4 сая төгрөгөөр тогтоожээ.
Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиар, НИТХ-ын НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээ 2 тэрбум, нэр дэвшигчдийн зардал тойргоосоо шалтгаалаад 103-141 сая төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, нам, эвслийн сонгуулийн зардал 2016 оны сонгуулиар буурч, нэр дэвшигчдийн зардал өсчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30724
0 эможи