Р.Гончигдорж гишүүнийг Цэц рүү зүтгүүлэхийн учир

2016 оны 3 сарын 28

Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно гээд заасан байгаа гэтэл саяхан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж  гарч Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар  Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүсэлтийг хэлэлцэхийн тулд тухайн өдөр товлогдсон Эрүүгийн хэргийн хяналтын шатны хуралдааныг хойшлуулах замаар хуралдахыг хичээсэн ч хурал хойшлоогүй. Харин нэр бүхий зарим шүүгч арга сэдэж нийт шүүгчдийн хуралдааныг өглөөний 8.30 цагт буюу Эрүүгийн хэргийн хяналтын шатны хурлын өмнө амжуулахаар шийджээ. Гэвч нэгэнт илэрхий хуулийн заалтаас яаж бултах вэ. Зарим олон жил ажилласан шүүгчид үүнийг эрс эсэргүүцэж тухайн асуудал хойшилсон байна.

 Гэтэл математикийн багш Р.Гончигдорж нь Улсын Их Хурлын гишүүн, 62 настай. Насыг юунд онцолж байна вэ гэвэл Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулаад цэцийн гишүүний насны дээд хязгаарыг төрийн алба хаах насны дээд хязгаараар буюу 65 нас гээд тогтоочихсон байгаа.

  Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн 6 жилийн хугацаагаар томилогддог.  Тэгвэл Р.Гончигдорж гишүүн 6 жил биш, 3 жилээр томилогдох уу гэсэн асуудал гарч ирнэ. Нөгөө талдаа цэцийн гишүүнээр томилогдож Үндсэн хуулиа манахын гол утгийн цаана ямар нэгэн ашиг сонирхол нуугдаад байна уу гэсэн хардлагыг яахын аргагүй төрүүлж байна. Магадгүй Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцээр яаж тоглож болдогийг ард түмэнд харуулсан шигээ адил дахиад л хуульд нь өөрчлөлт нь оруулах замаар дараагийн нүүдлээ төлөвлөв үү. Улсын Их Хурлын даргын асуудал Үндсэн хуулийн цэц дээр очсон байгаатай холбоотой даргаа хамгаалах нэгдүгээр төлөвлөгөө эсвэл Улсын Их хурлын сонгууль ойртсонтой холбоотой хаврын синдром эхэлж дээ гэхээс өөр арга алга.  Томилолтын эзний даалгавар аль болохыг хэнч мэдэхгүй юм.  Ямартай ч дээрх хоёр даалгаврыг биелүүлэхэд Р.Гончигдоржид 3 жил үнэхээр хангалттай хугацаа байх.

Уг нь Р.Гончигдорж парламентад насаараа суусан хүн эрх биш Үндсэн хууль болон бусад хуульд заасан Цэцийн гишүүнээр Улсын Их хурлын гишүүн томилогдож болдогүй гэдгийг мэдмээрсэн гэтэл Үндэсн хуульд тодоор бичсэнийг олж хараагүй бололтой нэрээ дэвшүүлээд л гүйж байдаг. Жишээлбэл, аливаа иргэн УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлэхээр бол хувийн хэвшилд болон төрийн үйлчилгээний алба хашиж буй бусад иргэнээс бусад хагас жилийн өмнө ажлаасаа гарсан байх ёстой. Үүнээс жишиж үзвэл Р.Гончигдорж гишүүн маань нөгөө давхар дээлийн үлгэр лугаа адил Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг давхар хийх сонирхол байгаа юмуу гэж үзэхэд хүргэж байна. Аль эсвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ямар нэг эрх бүхий албан тушаалтнаас даалгавар авчихаад энэхүү хурлыг биечлэн зохион байгуулж, зүтгүүлж байна уу.

Цаг үеийн байдлаас дүгнэвэл саяхан Улсын дээд шүүхийн Ерөнхийн шүүгч Гавьяат хуульч цол тэмдгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаас гардан авсан бөгөөд үүнтэй зэрэгцээд ажлаа өгөх тухай өргөдөлөө өгсөн сурагтай.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хугацаа энэ жил дуусч байгаа бөгөөд Ерөнхий шүүгчийг ШЕЗ-д очих тухай аль хэдийн олон нийтийн дунд яриа өрнөөд эхэлсэн. Тэгвэл шатрын нүүдэл ил болж байх шиг.

Ийм шалтгааны улмаас ерөнхий шүүгч хууль зөрчиж Р.Гончигдоржийг зүтгүүлэх болов уу.

Ерөөсөө хууль шүүхийн байгууллагууд улс төрийн нам, томоохон улс төрчдийн халаасанд орсон гэдэг олны үг ортой бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30719
0 эможи
keyboard_arrow_up