Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа

2016 оны 3 сарын 28

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймгийн иргэдтэй “Жаахан шарга” театрт уулзалт хийлээ.

 

Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга П.Мөнхжаргал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Жирэмсэн эхийн 5 сартайгаас эхлэн 12 сарын турш сар бүр 40 мянган төгрөг олгож байна. Хоёр ихэр хүүхэд төрүүлбэл тус бүр нэг сая, гурван ихэр хүүхэд төрүүлбэл тус бүр 3 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаагаас гадна хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг олгож байна. Хүүхэд харах үйлчилгээг эхлүүлсэн, “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна, хамтын тэтгэврийн хууль батлагдсан зэрэг хүүхэд, ахмад настнууд, монгол хүнд чиглэсэн нийгмийн ямар халамж, үйлчилгээг төрөөс хэрхэн хүргэж байгаа талаар танилцуулсан юм.

Мөн тэрээр Сүхбаатар аймагт 2012 оноос хойш 1172 орон сууц шинээр ашиглалтад орсон, 901 иргэн орон сууцны ипотекийн зээл авсан, шатахууны үнэ 240 хүртэл төгрөгөөр буурсан зэргийг онцолсон. Иргэдийн зүгээс сургууль цэцэрлэгийн барилга, сургалтын тэтгэлэг, арьс ширний үйлдвэр, махны экспорт, тэтгэврийн зээлтэй холбоотой асуултуудыг асууж, хариулт авлаа.

Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийсний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орон нутгийн телевиз, радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12700#sthash.k2iTDWAg.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30692
0 эможи
keyboard_arrow_up