Г.Шийлэгдамба хариу барилаа
2016 оны 3 сарын 25
МАХН-ын зарим албан тушаалтан Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба болон УИХ-ын гишүүн Л.Цог нарыг уучлал гуйхыг шаардаж, үгүй бол улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэл Г.Шийлэгдамба фэйсбүүк хуудсаараа дамжуулан хариу барьжээ. Тэрбээр “Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн. Итгэж, үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд “Цензургүй яриа” нэвтрүүлгийг дахин үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямар ч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, ямар нэгэн албан тушаалд очихгүй” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30628
0 эможи