Л.Болд гишүүн Багахангай дүүрэгт хоёр дахь өдрөө ажиллаж байна

2016 оны 3 сарын 25

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Багахангай дүүргийн иргэдтэй өнгөрсөн лхагва гаригт  уулзалт хийлээ.

Чуулган завсарласан байгаа энэ үед Л.Болд гишүүн Хан- Уул дүүргийн бүх хороодоор явж иргэдтэй уулзаж, асуусан асуултад хариулт өгсөн бол одоо Багахангай дүүрэгт хоёр дахь өдрөө ажиллаж байгаа юм. Багахангай дүүргийн ИТХ-ын дарга, хэлтсийн дарга нар дүүрэгт хийгдэж буй ажлаа гишүүдэд танилцуулахын зэрэгцээ тулгарч буй хүндрэл бэрхшээлээ тоочиж байв. Тухайлбал, Багахангай дүүргийн ус хатуулаг ихтэй учраас ундны усыг цэвэршүүлэн хэрэглэхээр зэхэж байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман тэрбум төгрөгийн өртөг бүхий цэвэршүүлэх байгууламж, усан сангийн ажил урагштай 80 хувьтай яваа боловч санхүүгийн дутагдлаас болоод бүрэн ашиглалтад орж чадахгүй байгааг дуулгав. Багахангай бол хотын алслагдсан дүүрэг.
Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын дүүргүүдтэй ижил газрын суурь үнэлгээ тогтоогддогоос болоод аж ахуйн нэгжүүд Багахангай дүүрэгт тэр болгон орж ирэхэд төсөв өндөр тусдаг.

Зэргэлдээ Төв аймгийн нутаг дэвсгэрт газрын суурь үнэлгээ орон нутаг гэсэн статусаар бага байдаг учраас аж ахуйн нэгжүүд Багахангайг биш Төв аймгийн нутаг дэвсгэрийг сонгож байрладаг.
Бодлогын хэмжээнд анхнаас нь Ц.Оюунгэрэл, Л.Болд нар дэмжиж ирсэн бөгөөд тэдний боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж яваа

Нийслэлийн Өмчийн харилцааны газар газрынхаа суурь үнэлгээг эргэн харах цаг хэдийнэ болсон гэдгийг хэлж байв. Багахангай дүүргийн нутаг дэвсгэр бол Улаанбаатар- Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр зам, улсын чанартай босоо тэнхлэгийн авто зам тус тус дайран өнгөрдөг. ОХУ, Хятад хоёр хөрш, улс хоорондын зорчигч, ачаа тээврийн авто болон төмөр замын зангилаа, уулзвар газар.

Тэр утгаараа төвлөрсөн үйлдвэр хэд хэдээрээ баригдчихвал Багахангай улам хөгжих боломжтой тухай иргэд ярьж байна. Багахангайд улсын төсвөөр биш хувийн санхүүжилтээр боссон үйлдвэр ажиллаж байгаа. Ажилласан хаягдал маслыг дахин ашиглаж дизель үйлдвэрлэдэг “Ахуй мандал” дахиварын үйлдвэрийн үйл ажиллагаа хэдийнээ жигдэрчээ. Бодлогын хэмжээнд анхнаас нь Ц.Оюунгэрэл, Л.Болд нар дэмжиж ирсэн бөгөөд тэдний боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж яваа. Гишүүд хууль санаачилж, бодлого болгон хэрэгжүүлэх гэж байгаа үед Багахангайд дахин боловсруулах үйлдвэр баригдчихсан байгаа нь бахархууштай  санагдсан.

Тойрогтоо ажиллаж буй УИХ-ын хоёр гишүүн дахиварын үйлдвэртэй танилцсаны дараа иргэдтэй нээлттэй уулзалт хийж, УИХ-ын чуулганаар батлагдсан гол хуулиудын талаар танилцуулга хийв. Орон сууцны зээл алслагдсан дүүрэг гэдэг утгаараа найман хувиас 5 хувьд шилжсэн боловч Багахангайд баригдсан орон сууц олон биш байна. Орон сууц нэмж бариулах боломжтойг ихэд сонирхож байсан. Л.Болд гишүүн хэлэхдээ “Багахангай дүүргийн иргэд цахим бүртгэлээр хамгийн их газартай болж чадсан азтай хүмүүс. Газар бол капитал. Жил ирэх тусам дэд бүтцийг төрөөс бодлогоор шийдвэрлэнэ. Газрын үнэ цэнэ ирээдүйд улам өснө. Шат дараатай хийгдэх ажил учраас иргэддээ яарвал даарна шүү. Газраа яаран бусдад өгч болохгүй гэдгийг хэлье” гэв. Ц.Оюунгэрэл гишүүн “Чингис бондын зээлийн тухай асуулт асуусан байна.
Зээлийн хүчинд 70 гаруй мянган хүнийг орон сууцаар хангасан

Товчхон хариулт хэлэхэд улс гэдэг нэг айлын төсөвтэй адилтгаж үзье. Орлого нэмэгдэх хэрээр өр багасдаг. Зээлээ төлөхийн тулд томоохон төслүүдээ хэрэгжүүлэх, урагш нь явуулах хэрэгтэй. Бондын зээлийг иргэд хармаанаасаа төлөхгүй ээ. Манай улс зээл аваад 1000 жижиг дунд, үйлдвэрээ чадавхжуулахад зориулсан. Зээлээр зам тавьсан. Зээлийн хүчинд 70 гаруй мянган хүнийг орон сууцаар хангасан. Орон сууцны зээл 20 хувь байсныг 8 хувь болгож чадсан. 8 хувийн зээлийг одоо алслагдсан бүсэд, хөдөө орон нутагт 5 хувь боллоо.

Эргээд зээлийг иргэд орон сууцныхаа зээлээр төлнө. Уул уурхайн томоохон төслөөр төлнө. Шүүмжлүүлээд ч хамаагүй ажил явуулахын төлөө хичээж ажиллаж байгаа” гэсэн хариултыг өгч байв. Уулзалтын үед иргэд асуулт асууж, хариултаа авч байв. УИХ-ын гишүүн Л.Болд хоёр дахь өдрөө Багахангай дүүрэгт уулзалт хийж байгаа бөгөөд Улаанбаатар Төмөр замын дарга Л.Пүрэвбаатар, түүний зөвлөх Батдэлгэр нар цуг ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30627
0 эможи
keyboard_arrow_up