Eрөнхий сайд: “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-д ажиллалаа

2016 оны 3 сарын 24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилж байгаа “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийн угсралтын ажлын явцтай танилцлаа.
 
“Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчлэн байгуулахтай холбоотой Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу  Хөгжлийн банкнаас  Чингис бондын эх үүсвэр болон ОХУ-ын санхүүжилтээр 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тоног төхөөрөмжийн санхүүжилтэд зориулж Германы Коммерз банкнаас 13 сая еврогийн шугам нээсний 12 сая еврог өнөөдрийн байдлаар ашиглаад байна гэж  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат  Ерөнхий сайдад танилцууллаа.
 
  Германы  бүрэн автомат тоног төхөөрөмжийг тус улсын  “Ebawe” компанийн мэргэжилтнүүд угсарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор бүх төрлийн барилгын хийц, төмөр битонон эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ. Жилд дунджаар 5000 айлын орон сууцны хавтан үйлдвэрлэх боломжтой. Хөгжлийн банкнаас тус үйлдвэрийн угсралтын ажилд зориулан 6.2 сая ам.долларын санхүүжилт олговол үйлдвэр ашиглалтад ороход бэлэн байна гэж “Байшин үйлдвэрлэх комбинат 1” төслийн удирдагч Б.Эрдэнэбат хэллээ. 

 

Нийт олгосон санхүүжилтийн тооцоог төсөл хэрэгжүүлж байгаа багийн санхүүтэй нийлж, нэгдсэн дүн гаргаж танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад үүрэг болголоо. Нийт хөрөнгө оруулалтын дүнг гаргасны дараа нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30556
0 эможи
keyboard_arrow_up