Нарагийн араас дуучин Бэки УИХ-д нэр дэвшихээ мэдэгдлээ
Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр УИХ-ын ирэх сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшихээр болжээ. Тэрбээр дуучин Нараг ч мөн дэмжиж байгаа бөгөөд өөрийн фейсбүүк хуудаснаа ингэж бичжээ. "Өнөөгийн нийгэмд хүн өөрийнхөөрөө байж, шударга зоригтой алхам хийнэ гэдэг ховор. Харин эмэгтэй хүн, ээж хүн гэхэд Нара маань иргэний зориг гаргаж өөрөөрөө дамжуулан бусад залууст итгэл, найдвар өгсөн шийдвэр гаргасанд нь хувь хүнийхээ хувьд болон найзын хувьд бүрэн дүүрэн дэмжиж байна. Залуус бидэнд төсөөллөөс ч илүү хүч чадал, зориг, оюун ухаан бий. Гагцхүү бид өөртөө итгэлтэй байх ёстой!" гэж байсан өнөөдөр "Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ - н 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан Нара найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье!" гэсэн байна. Түүнийг загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь олон нийт андахгүй байх. Тэрбээр цагаан хоолны газруудын сүлжээг монголд ажиллуулдаг юм билээ.