УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

2016 оны 3 сарын 23

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.03.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 Тэрээр мэдээллийн эхэнд хэлэхдээ,  “Монгол Улсын Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээн өнөөдөр 19 цагаас ТV-5 телевизээр цацагдах байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч хариу өгөхгүй байна. Тиймээс мэтгэлцээнийхээ хугацааг дахин 1 сараар сунгаж 4 дүгээр сарын 23-нд мэтгэлцэх болно” гэлээ.

Мөн  32 хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч бүх хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгч байна. Тиймээс ямар шалтгаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэж байгаагаа тайлбарлах хэрэгтэй гэв. 

Түүнчлэн УИХ дахь МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30492
0 эможи
keyboard_arrow_up