Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ыг уучлал гуйхыг шаардлаа
2016 оны 3 сарын 23
Авлигатай тэмцэх газраас 2016.03.22-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд байхад нь албан бичиг хүргүүлсэн. Энэ үед Н.Энхбаяр нь Шадар сайд Ц.Оюунбаатарын албан өрөөнд байсан байдаг.
Харин Шадар сайдын зүгээс тухайн үеийн үйл явдалтай холбогдуулан АТГ-д "Уучлал гуйх" шаардлага хүргүүлжээ.
Тэрбээр ТГ-ын ажилтнууд гэх дөрвөн залуу нь нэр болон албан тушаалаа танилцуулахгүйгээр албан өрөөнд хууль бусаар, зөвшөөрөлгүй дайрч орсон нь холбогдох хуулиудыг зөрчиж байгааг дурдан балмад үйлдлээ залруулж, уучлал гуйхыг шаардаж буйгаа албан бичигт онцолжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30490
0 эможи