Л.Гансүхийн хүсэлтийг хүлээж авсангүй

2016 оны 3 сарын 23

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Л.Гансүх, "Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын Дээд Шүүхэд үргэлжилж байна.

Өмгөөлөгч  Ц.Баасандорж уг шүүх хуралдаанд Л.Гансүхийг өөрийн биеэр оролцуулах мөн шүүх хурлын процессыг телевизээр шууд дамжуулах хүсэл гаргасан ч хүлээж авсангүй. Ингэснээр Л.Гансүх шүүх хуралд онлайнаар оролцож байна.

Л.Гансүхэд 3,6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ.

Хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ирсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30476
0 эможи
keyboard_arrow_up