Х.Баттулгын туслахын асуудлаар Д.Ганбат Хууль зүйн сайдад ханджээ

2016 оны 3 сарын 23

 УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан албан бичиг илгээжээ.

 

Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилан саатуулсныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж ийнхүү албан бичиг илгээсэн байна. 

 

Тэрбээр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан илгээсэн албан бичигтээ хүний эрх чөлөөнд халдаж байгааг сануулаад, хууль бус ажиллагааг таслан зогсоох ёстой гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тус байнгын хорооноос уг асуудалтай холбоотой ажлын хэсэг гарган ажиллуулахаар болслн гэдгээ ч дуулгажээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30475
0 эможи
keyboard_arrow_up