Л.Эрдэнэчимэг: ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүллээ

2016 оны 3 сарын 22

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ЦЕГ-ын дарга Р.Чингист шаардлага хүргүүлсэн байна. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг барьж, хорьсонтой холбоотойгоор хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг яаралтай суллахыг шаарджээ.

Уг албан бичигт “Г.Түвшинжаргал нь 1.3 сартай хөхүүл хүүхэдтэй бөгөөд түүнийг Сүхбааатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн захирамжаар цагдан хорих хугацааг сунгсан шийдвэр гараад байгаа нь түүний хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Хөхүүл хүүхдийг удаан хугацаагаар эхээс нь хүчээр салгах нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулахыг анхаарч, Г.Түвшинжаргалыг яаралтай суллахыг шаардаж байна” гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30441
0 эможи
keyboard_arrow_up