“НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна”

2016 оны 3 сарын 22

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлж, бизнес эрхлэгчдийн саналыг сонссон. Тус намын бүлэгт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар 1500 орчим бизнес эрхлэгчдийн гарын үсэг бүхий санал гомдол ирсэн байна. Үүнтэй холбогдуулан Б.Бат-Эрдэнэ нарын нэр бүхий 13 гишүүн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулинд хэрхэн өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа талаар УИХ-ын гишүүн
мэдээллээ.

Тэрбээр,

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж байна. Хуулийн төсөл дөрвөн зүйлтэй юм. Нэгдүгээрт нь самнасан ноолуурын экспортын хэмжээг нэмэгдүүлэх,  ноос, ноолуурыг дэмжих зорилготой. Хуулийн төслийн албан татвараас чөлөөлөх хэсгийн “экспортод гаргах самнасан ноолуур” гэдгийг хасах өөрчлөлтийг 13.1.21-т оруулахаар зохицууллаа. Хоёрдугаар зүйлд мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилготой. Мал аж ахуй эрхэлж буй  хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн ноос, ноолуурыг дотоодын үйлдвэрт борлуулвал үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх нэмэлтийг мөн хуулийн төсөлд тусгалаа. Гуравдугаарт ЖДҮ, худалдаа үйлчилгээ  явуулж буй иргэдийг дэмжих, тэдгээр учирч буй хүндрэл дарамтыг багасгахыг зорьсон. Борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээдийг 2019 он хүртэл тусгай зориулалтын картын машин,  программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх зохицуулалт хийлээ. Бид 2015 оны долдугаар сарын 9-нд буюу баяр, наадмын үеэр далимдуулан баталсан алдаа завхаралтай хуулийн нэг юм. Хуулийг баталснаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэсэн. Хөдөө орон нутагт явлаа иргэд сонгогчидтой уулзахад энэхүү хуулийн хэрэгжилтэнд иргэд маш гомдол, бухимдалтай байна. Улаанбаатар хотын томоохон худалдаа эрхлэгчид ч энэ хуулийн эсрэг бодолтой байна. Мөн Төрийн ордонд худалдаа эрхлэгчидтэй уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр 100 гаруй санал гаргасан. Энэхүү саналуудад үндэслэл ийнхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Татварын ерөнхий газрын энэ онд хийсэн судалгаагаар 75 мянга гаруй аж ахуй нэгжийн 84.7 хувь нь буюу 64.2 мянга нь жилийн нийт борлуулалтын дүн гэж 1.8 хувийг хийж үлдсэн 15.3 хувь нь нийт борлуулалтын 98.2 хувийг хийдэг гэсэн тайлан байна. Тиймээс энэхүү жижиг бизнес эрхлэгчид буюу 100 хүрэхгүй сая төгрөгт бизнес нь эргэлддэг иргэд бизнес эрхлэгчдийн дийлэнх хувийг эзэлдэг. Эдгээр иргэд нь хэдий бага орлоготой ч олон хүнийг ажлын байраар хангадаг, төр засгаас юу ч гуйлгүй, харалгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг иргэд байдаг шүү дээ. Эдгээр 250 мянган хүний цаана 4 хүн байгаа гэж тооцоход нэг сая шахам хүний талаар бид ярьж байна. НӨАТ-ын хууль батлагдсанаар иргэдэд кассын машин, баримт хэвлэдэг машин ав гэдэг шахалт шаардлага тавьж, иргэдийг 500-760 мянган төгрөгөөр торгож байгаа нь бодит амьдралтай нийцэхгүй байна. Бидний буруу шийдвэрийн нэг НӨАТ-ын хууль юм. Засгийн газар төсвийн цоорхойг нөхөх зорилгоор баталж гаргасан хууль гэж хэлж болно. Өнөөдөр хот хөдөө хаа ч очсон бараа бүтээгдэхүүний үнэ 20-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ мөнгө иргэдийн халааснаас гарч байгаа юм. Тиймээс НӨАТ-ын хуулийг засаж, залруулахаас гадна 2012 оноос хойш хийгдсэн ажлуудыг засах шаардлага байна. Тухайлбал шүүхийн шинэчлэл, боомтын тухай хууль зэрэг олон хууль тооцоо судалгаа байхгүй, хэрэгжих үндэслэл байхгүй учраас үйлдвэрлэсэн хуулиуд нь хад мөргөж, хүчингүй болж байгаа юм. Иймд УИХ, Засгийн газар бидний санаалчилсан хуульд маш яаралтай санал өгч, өмнөх хуулийн алдааг засах байх гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30440
0 эможи
keyboard_arrow_up