Р.Гончигдоржийн хүсэлтийг УДШ хэлэлцсэнгүй

2016 оны 3 сарын 22

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах тухай асуудал яригдаж эхэлснээс хойш Р.Гончигдорж цэцийн гишүүн болж магадгүй гэсэн “шуум” саарал ордноос сонсогдож эхэлсэн. Тэгвэл Р.Гончигдорж цэцийн гишүүн болох хүсэлт гаргасан асуудлаар Улсын дээд шүүхээс тодруулахад үгүйсгэсэнгүй. Албаны хүний мэдээлснээр түүний хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх ёстой байсан гэнэ. Гэвч УИХ-ын ээлжит бус чуулганаас гарсан цэцийн гишүүнийг эгүүлэн татах шийдвэртэй холбоотой зарим асуудлыг анхаарах хэрэгтэй гэж үзсэн учир Р.Гончигдоржийн хүсэлтийг хэлэлцээгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30421
0 эможи
keyboard_arrow_up