Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид лхагва гарагт хуралдана

2016 оны 3 сарын 21

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 23-ний өдөр /лхагва гараг/ 10 цагаас НЗДТГ-ын А танхимд болно.

Хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах, Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө, Улаанбаатар-орон сууц сангаас Нийслэлийн харъяа төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журамд өөрчлөлт оруулах, Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн 60 жил, Нийслэлийн Боловсролын газрын 85 жил, Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах, НИТХ-ын ээлжит XXXIV  хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30379
0 эможи
keyboard_arrow_up