Нийтлэлч Баабарыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ
2016 оны 3 сарын 21

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөхөөр Бат-Эрдэнийн Батбаярыг томилжээ. Өмнө нь тус албан тушаалд Б.Дэлгэрмаа ажиллаж байсан юм. Тэрбээр ОХУ-д суух Элчин сайдаар томилогдсон тул түүний оронд Б.Батбаяр ажиллахаар болжээ. Уншигчдын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр 1954 онд төрсөн. Биохимич мэргэжилтэй. Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэсээр ирсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30367
0 эможи