Х.Баттулга: Надад хуурамч зүйл хийх СЭТГЭХҮЙ байхгүй
-Ямар шалтгаанаар туслахыг тань барьж хорилоо гэж бодож байна вэ?
-Төмөр замаа тавиад Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барьж “Эрдэнэт” шиг үйлдвэр байгуулах хүсэл зорилготой олон хүнийг ингэж нухчин дарж байгаа юм байна. Б.Батзаяаг таван сар гаруй хугацаанд мөрдөнд суулгаж зовоосон. Дөрвөн залуугинтерполоор хайж байгаа.Тэд бол дандаа надтай хамт ажиллаж байсан залуучууд.
Энэ эрчүүдийг нь барьж хорьж чадахгүй болохоороо хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нь барьж хориод сэтгэл санааны дарамтад оруулах гэж байгаа юм байна л даа.Туслах, нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрх мэдэл байхгүй хүмүүс шүү дээ. Тавантолгойг 60 цаашлаад 100 жилээр гаднынханд өгөх гэснийг нь илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна.
-Таныг бас АТГ-аас шалгаж байгаа байх аа?
-Шалгаж байгаа. Би өөрөө очиж шалгуулсан юм. Яагаад гэвэл, намайг тойрсон хүмүүсийг тамлаад байгаа учраас тэр асуух гээд байгаа зүйлд нь хариу өгье гээд очиж шалгуулсан. Мөн материалыг нь А.Гансүх бид хоёр аваачаад өгчихсөн.
Гэтэл юм гарахгүй болохоор одоо өөр зүйл рүү орж байна. Энэ бол төмөр замтай холбоотой биш. Төмөр замыг таван сарын турш шалгалаа. Шалгаад байх юм тэнд юу байна аа. Идсэн, уусан юм ерөөсөө байхгүй. Бараг хувиасаа мөнгө гаргаад явж байсан.
-Төмөр замын тендертэй холбоотой хуурамч бичиг баримт бурдүүлсэн гэсэн мэдээлэл бий. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Юу гэж дээ. Надад хуурамч зүйл хийх сэтгэхүй байхгүй. Харин хуурамч зүйл хийдэг хүмүүсийн илчилсний төлөө л ийм зүйл болж байна.