Хууль сахиулах тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийлээ

2016 оны 3 сарын 17

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Зөрчлийн тухай хуульд тодорхой зөрчил шалган шийдвэрлэж байгаа албан тушаалтны үзэмжээс хамаарч байсныг өөрчилж, торгох шийтгэлийн хэмжээг тодорхой заасан.

Мөн шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээг тодорхой болгож өгсөн зэрэг нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулах, хуулиар хамгаалсан бусад үнэт зүйлс хамгаалах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд томоохон ахиц авчирна гэж үзэж буй. Тодорхой салбарын хүрээнд албан тушаалтны баталсан дүрэм, журмын хүрээнд хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг харилцааг зохицуулж байгааг өөрчилж, хуульчлах бодит хэрэгцээ, шаардлага байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэллээ.

Иймээс хуульчлагдаагүй зарим харилцааг хуульчлан тогтоох хэрэгцээ, шаардлагын хүрээнд Засгийн газар Хууль сахиулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл ажпын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмжүүжин нар ажиллаж байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Зөрчлийн хуулиар зохицуулсан хууль зүйн хариуцлагын нэгдсэн тогтолцоо, зөрчлийн ойлголт ба шийтгэл, албадлагын арга хэмжээг хуулийн төсөлд хэрхэн туссаныг танилцуулав.

Харин Тахарын ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хүний эрхэд суурилсан, нийгмийн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн аргаар хэрэгжүүлэх журмыг тогтоох, тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх нь эцсийн арга хэмжээ байхаар хуульчилж, хэрэглэх журмыг нэгтгэн зохицуулахаар Хууль сахиулах тухай хуулийн төсөлд тусгасан гэлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр энэ талаар ярьсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30238
0 эможи
keyboard_arrow_up