Чингис бондоор хийсэн ажлуудыг шалгав

2016 оны 3 сарын 17

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Батчимэг, С.Одонтуяа нар  энэ өдрүүдэд орон нутагт томилолтоор ажиллаж, Чингис бондын санхүүжилтээр Орхон, Булган, Хөвсгөл аймагт хэрэгжиж буй төсөл, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Шинэчлэлийн Засгийн газраас экспортыг орлох, импортыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байсан бөгөөд орон нутгуудад үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын буухиа үргэлжилсээр байна. Орхон аймагт 34 төсөл 57,7 тэрбум төгрөг, Булган аймагт 40 төсөл 16,4 тэрбум төгрөг, Хөвсгөл 40 төсөл 99,4 тэрбум төгрөгийн дэд бүтэц, авто зам, хувийн хэвшлийн үйлдвэрийн төсөл, хөтөлбөрүүд тус тус хэрэгжиж буй аж. Тухайлбал, Орхон аймгийн “Оракс” ХХК – Чингис бондоос 650 сая төгрөгийн санхүүжилт авч, 2013 онд байгуулагдан 10 гаруй ажлыг байр шинээр бий болгож, зэс молибдены баяжмалыг шүүх, цементийн үйлдвэрийн ханцуйт фильтрүүд, металлургийн үйлдвэрийн агаар цэвэрлэх шүүлтүүрийн үйлдвэрийг байгуулан импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

“Монголд үйлдвэрлэв – Ора брэнд” шошготой Оракс ХХК-ийн шүүлтүүрүүд үйлдвэрлэгдсэнээр үндэсний томоохон үйлдвэрлэгчид дэмжин ажиллаж эхэлсэн нь гадаадаас өндөр үнээр импортоор авах шаардлагагүй болж, валютын урсгалыг дотооддоо үлдээх, тээврий зардал ба нийлүүлэлтийн хугацааг багасгаж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон байна.

“Эрдэнэт LED” гэрлийн үйлдвэр – 20 хүнийг байнгын ажлын байраар хангаж, өдөрт дунджаар 150-200 ширхэг гэрэл үйлдвэрлэн өрх гэр, гудамж талбай, үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цахилгаан тоног төхөөрөмжийн автоматжуулалт, угсралтын ажлуудыг Монгол хүний оюуны хүч хөдөлмөрийг шингээн дэвшилтэт технологийг ашиглан гүйцэтгэж байна. Монголчууд бид өөрсдөө гудамж талбай, гэр орныхоо гэрлийг бүтээж, өндөр технологийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж  байгаа нь үнэхээр бахархууштай хэрэг. Эрдэнэт хотын айл бүр хашаандаа гэрэлтэй, гудамж талбай жигд гэрэлтүүлэгтэй байгаа нь бусад хотуудаас онцлог харагдаж байв.

Мөн тус хотод “Монпити Ойл” ХХК нь хаягдал түүхий эдээс дизель түлш, авто бензин гарган авдаг үйлдвэрлэж байгаа бол, “Эрдэнэт хивс” ХХК компанийн тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг дэмжин Нано боловсруулалтын шугам, Угаах үйлдвэрийн техник технологи, Шинэ техник технологийн шинэчлэлт зэрэг нийт гурван үйлдвэрт зориулж 13.3 тэрбум төгрөгний санхүүжилтыг авч, үндсэн бүтээгдэхүүнээс гадна ноолуур, тэмээний ноосон нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн, гэрийн эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан үйлдвэрлэл эрхэлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ борлуулалтын зах зээлээ өргөжүүлэн хөгжүүлж гадаад зах зээл дээр гарч бүтээгдэхүүнээ Австрали, АНУ, Англи , Герман, Испани, Итали, Йордани, Катар, Казахстан, ОХУ, Хятад, Израйл, Швед, Япон, Араб, Австри, Шинэ Зеланд, Украйн, Узбекстан зэрэг 19 улсад экспортлож байна.

Гадагшаа урсаж байгаа мөнгийг дотооддоо үлдээх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын анхны металлургын цогцолбор ашиглалтанд орсон нь “Бэрэн” ХХК-ний барилга арматурын үйлдвэр юм. Импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж, хэрэгцээт зах зээлийн 50 орчим хувийг буюу 200 мян.тн ган, төмрөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Булган аймагт Эгийн голын 220 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барих төсөл хэрэгжиж буй.

Булган аймагт Эгийн голын 220 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барих төсөл хэрэгжиж буй. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтанд орсноор эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг сайжруулах бөгөөд Монгол улс горим тохируулгын болон аваарын нөөц хүчин чадалтай болох юм. Мөн эрчим хүчний хараат байдлаас гарч, цахилгаан эрчим хүчний импортыг бууруулж, жил бүр ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж буй 25.0 сая ам.долларын гадагшлах мөнгөн урсгалыг зогсоон дотооддоо үлдээх боломжтой болно. Үүнээс гадна тус аймагт барилгын материал, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл,  худалдаа үйлчилгээний төслүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөвсгөл аймаг: Уньт-Тариалан-Мөрөн чиглэлийн автозам тавигдсанаар Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчиход саадгүй хамгийн багадаа 6 цаг ордог болсон байна. Зам дагаж хөгжил ирдэг. Зам дагаж хөгжил гэдэг, аялал жуулчлал бүс нутаг Хөвсгөл аймгийг зорьсон аялагчдын цуваа өнгөрсөн зун бидэнд харуулсан. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зун 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн билээ. 

Хөвсгөл аймагт хэрэгжиж буй бас нэг томоохон төсөл бол талх нарийн боовны “Хөвсгөл аяны жолоо” ХХК-ийн талх нарийн боовны үйлдвэрлэл юм. Тус компани гурилын үйлдвэрийг өргөтгөх "Хүнсний манлай үйлдвэр-тоног төхөөрөмж шинэчлэх" зорилгоор 150 сая төгрөгийн санхүүжилт авч, өдгөө Мөрөн хотноо үйлдвэрлэлээ амжилттай хэрэгжүүлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30237
0 эможи
keyboard_arrow_up