Хууль зүйн сайд баруун аймгуудад ажиллав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга болон албаны бусад хүмүүсийн хамт 2015 оны гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Энэ үеэр тус аймгуудын нутаг дахь хилийн 0245, 0285, 0165 дугаар ангиуд болон зарим салбар, мөн хилийн боомтод ажиллаж, улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, хууль тогтоомж, яам командлалаас өгсөн үүргийн хэрэгжилттэй танилцан, цаашид хил хамгаалалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах талаар тэмдэглэж, хилийн боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр орон нутгийн холбогдох хууль хяналтын байгууллага, бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгсөн юм.
Мөн орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж, хэрэгжүүлэх талаар чиглэл өглөө.