БАЯНГОЛ дүүрэгт хэн, хэн нэр дэвших вэ?

2016 оны 3 сарын 16

Нэр дэвшигчдийн чансааг шалгадаг, босго өндөртэй Баянгол дүүрэгт ирэх сонгуулиар хэн, хэн дэвших нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус дүүрэгт горилогчид бүгд ичээндээ ичсээр. Харин нэг л зүйл тов, тодорхой. Тэр бол дуучин Нарагийн шийдвэр. Тэрбээр 2016 оны сонгууль БГД-т нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж хүмүүсийг нэг хэсэг ярих, яриатай болгосон. Түүнээс өөр хэн ч ингэж зоригтой мэдэгдэл хийгээгүй байна.  Харин манай сайт 2016 оны сонгуулиар тус дүүрэг аль намаас хэн, хэн нэр дэвшихээр горилж буй мэдээллийг хүргэж байна.

Энэ тойрогт АН-аас С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нар үзнэ. Өнгөрсөн удаа тус дүүргээс С.Эрдэнийн хамтаар сонгогдсон С.Одонтуяагийн хувьд жагсаалтад бичигдэнэ. АН-ын бүлгийн дэд дарга,  АЭХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэж буй түүнийг нам нь шагнаж нэрсийн жагсаалтад багтаах нь тодорхойболсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.


Өнгөрсөн хугацаанд Баянголчуудыг тэргүүлж ажилласан тэрбээр эргээд иргэдээсээ үнэлгээ авахаар зүтгэж эхэлсэн нь энэ.Хэрэв жагсаалт руу явуулбал АН-ынхан түүний оронд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяаг явуулж магадгүй гэж байгаа юм. Х.Тэмүүжиний хувьд БГД-т хуучин хүн. Тэрбээр өмнө нь тус дүүргээс УИХ-д сонгогдож байсан удаатай. Тэгэхээр дахин бууриа эргэхээр ирсэн байна. Мөн одооБГД-ийн Засаг даргаар ажиллаж буй Д.Оросоо тус дүүрэгт нэр дэвшихээр горилж байгаа аж.

Харин МАН-ын хувьд  дүүргийн хуучин дарга Л.Амгаланг сойхоор болжээ. Түүний хувьд өмнө нэг өвдөг шороодож үзсэн болохоор одоо туршлагатай үзэх талтай. Л.Амгалантай хамт “Оргил” худалдааны төвийн Ж.Ганбаатар хамт явах гэнэ. Тэрбээр хэд, хэдэн удаа НИТХ-ын сонгуульд өрсөлдөн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад УИХ-ын хэмжээнд өрсөлдөхөөр шийджээ. Бас тус дүүрэгт яригдах хүн бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил байгаа.

Мөн "Боса Холдинг"-ийн захирал Д.Батмөнх, Эдийн засагч Н.Дашзэвэг нар  тус дүүрэгт горилж байгаа аж.

Хамгийн сонирхолтой хүн бол дуучин Б.Нарантуяа буюу Нара. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллахын тулд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсноо дуулгасан. Ямартай ч тэрбээр тус дүүрэгт нилээн олон саналыг хуваах хүн байж мэдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30192
0 эможи
keyboard_arrow_up