О.Баасанхүү гишүүн мэтгэлцээнийхээ асуултыг иргэдээс авна

2016 оны 3 сарын 16

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.03.15/ мэдээлэл хийв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан талаараа өмнө нь мэдээлж байснаа дурдаад, “ТВ5” телевизийн зүгээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад хуулийн төслүүдийн талаар мэтгэлцээн явуулахад татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдсэнийг сэтгүүлчдэд дуулгалаа. Мөн энэ удаад Ерөнхий сайдаас асуух асуултыг бүх ард түмнээс авах гэж байгаагаа хэлэв.

Түүнчлэн тэрбээр Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөл, “Даа хүрээ” трейд ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, “Нарантуул” трейд ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе, бар, рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хуультай холбоотой санал хүсэлт ирүүлсэн гээд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ч Засгийн газар дэмжээгүй гэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30180
0 эможи
keyboard_arrow_up