БСШУ-ны сайд Дорноговь аймагт ажиллаж байна
2016 оны 3 сарын 16
Гуравдугаар сарын 10-11-ний хооронд БСШУ-ны сайд Л.Гантөмөр Дорноговь аймагт ажиллаж байна.
Тэрээр 10-ны өдөр тус аймгийн МССТ болон ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саранхөхөө” театр, 11-ний үдээс өмнө АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр үдээс хойш 16 цагт тус аймгийн боловсролын салбарын албан хаагчидтай уулзахаар төлөвлөсөн байна.
БСШУС-ын ажлын хэсэгт АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар болон БСШУЯ-ны газар, хэлтсийн дарга болон холбогдох албаны хүмүүс ажиллаж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30179
0 эможи