Я.Содбаатар: Манай намынхан хуулиа сахиад хэтэрхий нам гүм байна
-Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Сонгууль дөхчихсөн байхад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа юу?
-Сонгуулийн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулаад байх боломжгүй. Үндсэн хуулиараа улстөрийн намууд болон нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлөөр хангагдах ёстой. Эрх барьж байгаа хучин өөрсдөдөө тааруулж хуулиа өөрчилсөөр байгаад сонгуульд орчихдог байх юм бол тар хумуусийн сонгох, сонгогдох эрх хангагдахгүй, тэгш байх зарчим алдагдана. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд авч үзэх юм бол сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гээд заачихсан. УИХ-аас тогтоолоор баталсан Хүний эрхийн хөтөлбөр гэж бий. Сонгуулийн хуульд энэ заалт ороогүй хэдий ч уг хөтөлбөрөөс эхлээд олон хуульд сойгуулиас зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хаачихсан байгаа юм.
-Уг нэмэлт өөрчлөлтөөр жагсаалтын 28 мандатыг зургаагаар цөөлж нийслэл дээр нэмнэ гэж байгаа. Орон нутгийн мандатыг цөөлөөгүй болохоор жагсаалтаас цөөлөхийг дэмжих боломжтой юм биш үү?
-Сонгуулийн мандатын тоог тогтоохдоо хүн амын тооноос гадна нутаг дэвсгэрийн зарчмыг баримтлах нь зүйтэй. Ялангуяа манай орон шиг уудам нутагт тархан амьдарч байгаа цөөхөн монголчуудын хувьд цаашдаа төр дэх төлөөллөө хангахын тулд энэ зарчмыг тэнцүү авч үзэж байх хэрэгтэй гэж боддог. Сонгуулийн хууль гэдэг бол сонгогчдын эрх ашгийг юун түрүүнд дээдлэх ёстой. Сонгогчид сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг нь хуулийн хүрээнд зөв шударга хийж өгөх шаардлагатай. Сүүлийн үөд өөрсдөдөө тааруулах гэж, улс төрийн намд нийцүүлэх гэсэн агуулгаар Сонгуулийн хуулийг харж байгаа нь буруу.
-Сүүлийн үед MYYH гээч шашны урсгалын талаарх яриа газар авч байна. Таныг ч мөн MYYH-ийн хүн гээд нэр ус тань гараад эхэллээ. Та ямар холбоотой юм бэ?
-Тодорхой бүлэг хүмүүс улс төрийн зорилготойгоор нийгмийн сэтгэл зүй, анхаарлыг өөр зүйлд хандуулах пиарын чиглэлийн зүйл явж байна. Ямар агуулгаар юм мэдэхгуй намайг MYYH операцитай холбосон байна лээ. Миний хувьд шашны энэ урсгалын талаар ойлголт багатай хүн. Яагаад холбосон талаар нь нэвтрүүлэг хийж цацаад байгаа хүмүүсээс нь холбогдож асуусан.
-Тэгээд яг яасан юм?
Нэлээд хэдэн жилийн өмнө У.Хүрэлсүх дарга, Гандантэгчинлэн хийдийн хамбатай хамт БНСУ-д арга хэмжээнд оролцохоор очсон. Тэр үөд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар Д.Гэрэл гэдэг хүн ажиллаж байсан. Элчин сайд Д.Гэрэл биднийг хоёр орны найрамдалт арга хэмжээнд орооч гэсэн юм. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд биднийг урьсан болохоор оролцсон. Гэхдээ тэр арга хэмжээнд Гандантэгчинлэн хийдийн хамбатай оролцсон болохоор ямар нэг шашны арга хэмжээнд оролцсон гэж бодохгүй байгаа. Шашны арга хэмжээнд оролцоо ч үгүй.
-Монголоос очихдоо ямар арга хэмжээнд оролцох зорилготой байсан юм?
-Албан ажлаар очсон. Элчин сайд урьсан болохоор оролцсон. Тийм болохоор У.Хүрэлсүх дарга, хамба, бид гурвыг ямар нэгэн шашны арга хэмжээтэй холбох шаардлагагүй. Би бурханы шашинтай. өвөө маань дөрвөн настайгаасаа Эрдэнэзуугийн хийдэд шавилан сууж, 1990 онд хийдийн хурал номонд гол үүрэгтэй оролцдог байсан хүн. Миний дуу лам хүн байдаг. Монголд сүүлийн хэдэн жил бурханы шашны нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр хийж байгаа ажилд би идэвхтэй оролцдог. Залуучуудын холбоонд ажиллаж байхдаа У.Хүрэлсүх дарга бид Далай багшийг урьж авч ирэн залуучуудад анх удаа лекц уншуулж байлаа.
Хамгийн сүүлд гэхэд Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулах санаачилгыг би Засгийн газарт raргаж байсан. Ингэснээр бүтэн жилийн турш үндэсний соёл, шашныг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулсан. Намайг MYҮН-ийн шашинтай холбоход их гайхаж хүлээж авсан.
Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юм тараагаад байна гэж дуулдах юм. Таныг орон нутгаар явж байхад уур амьсгал мэдрэгдэж байна уу?
-Энэ талаар иргэдтэй уулзаж байхад асууж байсан. Улс төрийн намууд чиньсонгуулийн сурталчилгаа эхлээд мөнгөн амлалтууд эхлүүлчихлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “10 жилийн дотор дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 10 орны нэг болгоно. Гаднаас мөнгө оруулж ирээд бaяжина. АН-ын дарга өрөөндөө хүмүүс цуглуулаад бүх зээлийн хүүг буулгах чиглэлээр тодорхой салбарт мөнгөн амлалт өгөөд эхэллээ” гэж байна. Энэ нь өөрөө Сонгуулийн хууль зөрчиж байгаа хэлбэр. Ийм асуудлуудаар хууль хүчний байгууллагуудад асуудлаа тавих нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлсэн. Зарим төрийн хүчин хуулиа мөрдөөд зарим нь хуулиа зөрчиж байна. Баталсан хуулиа зөрчөөд явж байна гэдэг чинь тухайн улстөрчийн болон улс төр намын ёс зүйтэй холбоотой.
-Танай нам яаж байгаа юм. Бас л амлалтууд хэлэх байх?
-Манай намынхан хуулиа сахиад хэтэрхий нам гүмхэн байна гэж харж байгаа. Энэ удаагийн Сонгуулийн хуульд нэг зовлон бий.
Өмнөх Сонгуулийн хуулиар Сонгуулийн хуульд хориглосон зүйлийг хийж болохгүй. Бусдыг нь хийж болно гэж заасан байсан. Харин энэ удаагийн хуулиар зөвхвн Сонгуулийн хуулиар хориглоогүй зүйлийг хийж болно. Бусад нь бүгд хориглогдсон гээд заачихсан. Эсрэг агуулгатай ийм л хуулийг бид баталсан. Тэгэхээр энэ удаагийн Сонгуулийн хууль нэлээд хатуу гарсан гэж ойлгох хэрэгтэй.
-Таныг орон нутгаар ажиллаж байгаа гэж дуулсан. Иргэд юуг захиж байна?
-Намрын чуулганы завсарлагаанаар батлагдсан хуулиудын талаар иргэдэд танилцуулга, мэдээлэл хийж байна. Уулзалтад ирсэн иргэдээс тавьж буй саналуудыг багцлаад үзвэл үндсэндээ дөрвөн агуулгад хувааж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, малыы гаралтай түүхий эдийн ханш буурснаас үүдэж иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Тиймээс малын гаралтай түүхий эдийн ханшийг өсгөх тал дээр анхаарал хандуулж ажиллаач ээ гэж байсан. Үнэндээ иргэдийн гар дээр бэлэн мөнгө алга.
Орон нутагт зээлгүй хүн гэж алга.
Хоёрдугаарт, үүнтэй уялдан иргэд, малчид зээлийн гинжин хэлхээнд орсон байна л даа. Орон нутагт зээлгүй хүн гэж алга. Төрийн албан хаагчид нь цалингийн, хөгшчүүл нь тэггэврийн, малчид нь малчны зээлд хамрагдсан байна. Бизнөс эрхлэгчид нь бизнөсийн зээл аваад ажлаа явуулах гээд чардайж байгаа нь харагдлаа. Үнэндээ иргэд авсан зээлээ төлж чадахгүй хэцүү байна. Үүнтэй уялдан зээлийн гинжин хэлхээг хэрхэн тайлах вэ гэдэг дээр санаа зовцгоож байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар МАН- ын бүлгийн зүгээс зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой санал санаачилга гаргаж байсан юм. Үүнд, ипотөк, тэтгэврийн зээлийн хүүгээс эхлээд нэлээд хэдэн зээлийн хүүг бууруулах ийм боломж байна гээд саналаа хэлж байсныг санаж байгаа байх.
Төсвийн мөнгөний бодлого хэлэлцэх хүрээнд Монголбанкинд Ц.Нямдорж нарын гишүүдийн санаачилсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Он гарсны дараа малчны зээлийн хүү буурах тодорхой алхмууд хийгдэж байна. Гуравдугаарт, хөдөө орон нутаг дахь төсөвт байгууллагууд бүгд өрөнд орсон. Халаалт, захиргааны зардал, бөнзин шатахуун, үдийн цай, багш нарын урамшуулал, тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэмжийн өртэй байна лээ. Эрүүл мэндийн салбарт гэхэд энэ оны нэгдүгээр улирал дуусч байхад эмийн тендер нь ирээгүй байх жишээтэй. Төсөвт байгууллагууд нь мөн л ингээд өрийн гинжин хэлхээнд орчихсон. Дөрөвдүгээрт, улстөрчдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг иргэд хөндөж байна лээ. Ард иргэдийн итгэлийг хүлээж манлайлал нь болж явах ёстой хүмүүс янз бүрийн үйлдэл гаргах юм.
Улс төрийн намууд дотор авлига хүчээ авч байна. Шударга ёсыг эрхэмлэх, тогтоох асуудлууд дээр маш олон санал хэлцгээсэн.
Өвөрхангай аймгийн хувьд өвлийг өнөтэй давлаа. Харин хаврын энэ өдрүүдэд зүүн болон зүүн хойд сумдаар нэлээд цас уналаа. Тэнд уулзалттай явж байсан болохоор аймгийн онцгой комиссыг хуралдуулж арга хэмжээ авсан. Нэмж цас орохгүй бол малчид зутрахгүй байх.
-Намрын чуулганыг юу гэж дүгнэх бол. Ирэх хаврын чуулганаар ямар хуулиудыг даруйхан шийдэх ёстой гэж үзэж байгаа вэ. Хаврын чуулганаар ямар асуудлуудыг амжуулах шаардлагатай байна?
Өнгөрөгч намрын чуулганаар төсөв мөнгөний бодлогоо хэлэлцсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг зарим гишүүд өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлж эдийн засгийн уналт үргэлжилж байна, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлууд нь ард түмэнд хүрэхгүй байна гээд хариуцлагын асуудал хөндөгдсөн. Намрын чуулганаар мөн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй нэлээд асуудал орж ирсэн. Ямартай ч Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиудыг хэлэлцэн Сонгуулийн хуулиа баталсан.
Энэ бүрэн эрхийн хугацааны хамгийн сүүлчийн хаврын чуулган удахгуй эхэлнэ. Харьцангуй хугацаа бага байх тул асуудлуудаа гацаалгүй хэлэлцээд явчих хэрэгтэй.
Миний зүгээс ажлын хэсэгт нь орж ажилласан дөрвөн ч хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал, Татварын шинэчлэлийн багц хууль бий. Хэн ихийг олж байна тэр нь их татвар төлдөг тийм зарчим руу шилжих ёстой.
Тэгэхгүй бол манай улсад баян хоосны ялгаа асар их болж байна. Энэ утгаараа иргэдийн орлогыг тэнцвэржүүлэх үүднээс татварын бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум хүртэл бол нэг хувийн татвартай байх хуулийн төслийг өргөн барьсан. Татварын шинэчлэлийн багц хуулийн хүрээнд энэ асуудал яригдана.
Нөгөө нэг хууль нь Боловсролын багц хуулиудын хэлэлцүүлэг явж байгаа. Тиймээс Боловсролын хууль дээр олон жил яригдсан хэд хэдэн заалтыг нэмж тусгах ёстой. Нэгдүгээрт, малчдын зургаан настай хүүхдийг сургуульд оруулж байгаа асуудлыг уян хатан байдлаар хуульд тусгаасай гэж ажлын хэсгийн гишүүний хувьд хүсч байна. Уян хатан болгож өгснөөр сургуулийн захиргаа энэ асуудлыг шийдвэрлэж байх юм.
Хоёрдугаарт, боловсролын байгууллагууд ы г хариуцлагатай болгож, сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн чанарт анхаардаг болох хэрэгтэй.
-Сүүлийн үед боловсролын салбарыг тойрсон шүүмжлэл их байх шиг байна?
-Яг үнэн. Бид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан Боловсролын хуулийг явуулах ёстой. Тиймээс энэ чиглэлд хууль гарах хэрэгтэй байна. Хуучин наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг улаан шугам татаж жагсаадаг байсан. Түүн шиг есдүгээр анги төгссөн хүүхдүүдээс цаашаа суралцах хүүхдүүд дээр тодорхой кредит тавих ёстой гэж байгаа юм. Ингэснээрээ мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх нөхцөл бүрдэнэ. Эртхэн есдугээр анги төгссөн хүүхдүүдийг мэргэжилтэй болоход анхаарал хандуулах шаардлагатай. Шаталсан сургалтын систөмээр дамжуулан сургадаг мэргэжилтэй боловсон хүчин буюу ажилтан ангийг сэргээхгүй бол эдийн засаг сэргээд ирэх үөд мэргэжилтэй боловсон хүчин бидэнд дутагдана. Малчин болох гэж байгаа хүүхдийг заавал арванхоёрдугаар анги төгсгөх шаардлагагүй. Аль болох эртхэн тухайн салбартайгаа танилцах нь тэр хүндээ хэрэгтэй. Хөдөөгийн иргэдтэй уулзаж байхад хамгийн их тулгамдсан асуудал энэ байсан. Хүүхдээ өрөнхий боловсролын сургууль төгсгөөд хувийн ч хамаагүй дээд сургуульд зээл авч байгаад сургадаг. Гэтэл хүүхэд нь төгсөөд ажлын байргүй болчихдог. Тэгэхээр энэ буруу тогтолцоог засах шаардлага байна.
Сүүлийн 25 жилд хориннэгдүгээр зууны хүн болон төлөвших боловсролын салбартаа анхаарч чадаагүй. Хүүхэд байхаас нь ёс зүйтэй, хүн байх ухаанд сургах, хүний нийгмийн харилцааны чиглэлд алдсан болохоор одоо энэ тал дээрээ анхаарах хэрэгтэй.
Сурах бичгийн агуулга дотор ч гэсэн түүхээ үгүйсгэсэн, зөрчилдүүлсэн зүйлс гарсан байна. Энэ чиглэлд Боловсролын хуулийн өөрчлөлтууд хийгдэх ёстой. Боловсролын байгууллага аль болох улс төрөөс ангид, улс төрийн оролцоо багатай, тогтвортой байх нь зүйтэй.
Мөн хаврын чуулганаар Органик хүнсний тухай хуулиа батлах нь цаг үеэ олсон зөв алхам байх болно. Олон улсын зах зээлд органик хүнсээрээ өрсөлдөхгүй бол бусад орнуудын адил хүнс гаргаад өрсөлдөх боломж байхгүй. Мөн малчдын нийгмийн асуудлыг шийдэх ёстой. 2014 онд Д.Оюунхорол нарын бидний гишүүдийн өргөн барьсан багц таван хуулийг хэлэлцэх хэрэгтэй байна.