Авилгын хэргээр ажлаасаа халагдсан Ш.Хажидмааг СХД-ийн орлогчоор томиллоо
Хорхой идсэн шүдний үнэр шиг хүүхнүүд төрд ямар их болоо вэ. Харамсалтай юм. Тэднийг нэг хэсэг хүн биш нийгэм жигшиж байна. Социйн үе шиг муу муухай үйлдэлийнхэн төлөө түмэн түүн рүү нус цэрээ шидэж байна. Магад хэн нэгэн "эмэгтэй хүнийг муу муухайгаар хэллээ” гээд өмөөрөх нь бий л байх. Тэрхүү "үнэрт” хүүхнийг Ш.Хажидмаа гэдэг. Гэхдээ энэ хүний хийсэн үйлдэлд нь тохируулж ийнхүү нэрлэж байгаа юм шүү.
Мань хүн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга байсан. Гэтэл Авилгатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө идэж уусан нь тогтоогдож ажлаасаа халагдсан. "Уул шугамдаа бол..” гэдэг шиг уг нь тэр "аавын хаалга” татах байсан юм. Хангалттай нотлох баримтайгаар түүнд хэрэг үүссэн. Намынхаа буянд "явчихаагүй” үлдсэн нь дээ, хөөрхий.
Хэн нэгнийг бид гүтгэсэнгүй. Түүнийг Авилгатай тэмцэх газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн тулд "Ш.Хажидмааг үүрэгт ажлаас нь халсугай” гэсэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн тушаал энд байна / баримтаас үзнэ үү/.
Бараг халагдсан тушаал дээрх гарын үсэгний бэх хатаагүй байхад түүнийг дахин төрийн өндөр албан тушаалд тавилаа. Түүнийг Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын орлогчийн суудалд залжээ. Луйварчныг зулайг илсэн хүмүүс Ардчилсан намын нөхөд. АТГ-аас энэ хүн албан тушаалаа урвуулан ашигласан хүн гэдгийг шалгаад тогтоогоод өгч байхад Ардчилсан нам түүнийг дахин албан тушаалд тавьж буй нь сонирхолтой байгаа юм. Тус нам боловсон хүчингүй болсон үнэн төрх нь үүгээр харагдаж байгаа юм.
Ш.Хажидмаа Л.Эрхэмбаярын сонгуульд морь нохой мэт зүтгэсний шанд тус дүүргийн ЭМТ-ийн даргын суудалд очсон. Гэтэл сая түүнийг төрийн мөнгийг хувьдаа завшиж авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон учир түүнд дүүргийн Орлогч даргын ажил өгч байна. Ардчилсан намын томилгоо ингэж "шоронтой” хутгалдах гэж.
Тэр мэдэгдэж буйгаар 71,5 сая төгрөгийг идэж уусан байгаа юм. Өвчиндөө шаналж суугаа өвчтөнд зарцуулах ёстой мөнгөнөөс 70 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан байна. Гэтэл тухайн эмнэлэгт сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж дутуу, эм тариа тийм ч хангалттай биш байна. Түүний идэж уусан 71,5 сая төгрөгөөр хэдэн хүний амь аврах байсан бол. Ш.Жажидмааг дарга байх үед тус эмнэлэгт эм тарианы хүртээмжгүй, тоног төхөөрөмжийн хүчин чадал муутайгаас болж хэдэн хүн хорвоогийн мөнх бусыг үзсэн бол. Тэдний ар гэр үр хүүхэд Ш.Хажидмаагаас үйлийн үрийн хариуг нэхэх л ёстой.