АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
2016 оны 3 сарын 14
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Мөрөн суманд болж байна. Зөвлөгөөнийг нээж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлсэн үгэндээ “Хөвсгөл аймгийн Ардчилсан намд нэг том боломж бий. Хөвсгөлчүүд ардчиллыг эхлүүлж байсан ардчилсан үзэлтэй хүмүүс. Тиймээс итгэл хүлээлгэнэ гэж найдаж байна” хэмээлээ.
Удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа, Н.Батбаяр, мөн Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогт, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ц.Баярмаа, н.Аззаяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Мөн сумын анхан болон дунд шатны удирдлагууд оролцож байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30043
0 эможи