ХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн 8 албан тушаалтанд хариуцлага тооцжээ

2016 оны 3 сарын 11

Авлигатай тэмцэх газраас 2016 он гарсаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн найман албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулжээ.

Хуулийн дагуу өнгөрсөн сард АТГ-аас улсын хэмжээнд 39848 мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлгээ бүртгүүлсэн байна. Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 277 албан тушаалтнаас тухайн албан үүргээ гүйцэтгэж байгаа 269 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн мэдүүлсэн байна.

Харин өнгөрсөн сард албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын чиглэлээр 22 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийж, 453 албан тушаалтны мэдүүлгийг шалган, үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29972
0 эможи
keyboard_arrow_up