Гаалийн байцаагч нарыг баривчилжээ
АТГ-ын ажилтнууд хэд хоногийн өмнө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гаалийн байгууллагын хоёр ажилтныг баривчилжээ. Тодруулбал, баривчлагдсан хүмүүс нь Гаалийн ерөнхий газрын ахлах байцаагч нар байсан болохыг эх сурвалж баталж байна. Гаалийн улсын ахлах байцаагч Д.Батжаргал, Н.Нямдорж нарыг одоогийн байдлаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж.
Тэд бусдын авчирсан хоёр чемодан гар утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд нь тусалж, гаалийн хяналт шалгалтаас бултуулсан агаад улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэл нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна.