Одоогоор СОНГУУЛЬ өгөх 2,4 сая иргэн бүртгэгджээ

2016 оны 3 сарын 10

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 1-ний өдөр гаргажээ. Тодруулбал Улсын бүртгэл Статистикын ерөнхий газрын цахим хуудсанд санал өгөх насны хоёр сая 4048 иргэний мэдээллийг байршуулсан байна. Сонгуулийн насны иргэдийн хувьд дээрх тоо нь эцсийн тоо биш бөгөөд шилжилт хөдөлгөөн зэргийг харгалзан нэрийн жагсаалтыг эцэслэн гаргах гэнэ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх сарын 30-аас гадаад, дотоодын аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм байна. Үүнээс гадна цахим үнэмлэхээ хаяж, гэмтээсэн бол оршин суугаа харъяаны улсын бүртгэгч болон Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө яаралтай арилгах шаардлагатай.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29887
0 эможи
keyboard_arrow_up