Ерөнхий сайд хариу өгөөгүй учир МЭТГЭЛЦЭЭНИЙГ хойшлуулжээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийх халз мэтгэлзээнээ хойшлуулжээ. Тэрбээр Ерөнхий сайдыг энэ сарын 12-нд халз мэтгэлзээнд дуудсан ч ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тиймээс мэтгэлзээний товыг гуравдугаар сарын 23 болгон хойшлуулжээ. "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнө нь Бүлгийн дарга, Боловсролын сайд, ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан. Тиймээс бодлогоор өрсөлдөе. Бодлого дундаа хоёр бодлогыг голчлон ярилцана. Нэгдүгээрт хуримтлалын сан бүрдүүлэлт, хоёрдугаарт, хот тосгоны эрх зүйн байдлын бодлогын талаар асууна. Тиймээс одоог хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгааг нь би зөвшөөрч байна гэж ойлгож байгаа." хэмээжээ. Хэрэв Ерөнхий сайд хариу өгөөгүй тохиолдолд хаврын чуулган эхлэхэд хариулт авах гэнэ.