ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ" сэдвээр мэдээлэл хийлээ

2016 оны 3 сарын 09

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Ардчилсан намын Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй ээлжит нээлттэй хэлэлцүүлэгт "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ" сэдвээр мэдээлэл хийлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өөрийн салбартаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, бодлого, шийдвэр, батлуулсан хуулийн талаарх дараах мэдээллийг өгсөн юм.

            Тодруулбал, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, шинэчлэглэх шаардлагатай "Хүүхэд харах үйлчилгээний тухай тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”, "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль", "Хамтын тэтгэврийн тухай хууль", Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг томоохон хуулийг батлуулжээ.  

            Мөн хүүхэд, залуучууд, ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу хүн амын бүлгүүдийг онцолж, тэдний дуу хоолойг төр засгийн бодлогод хүргэх зорилгоор 2013 он, 2015 онуудад үндэсний хэмжээний  чуулган, зөвлөгөөний зохион байгуулсан байна.  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдаж, хэрэгжүүлсэн онцлог ажлын нэг нь "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хууль байсан гэдгийг салбарын сайд онцолж байсан. Энэхүү хуулийн үр дүнд нийт 592.1 мянган иргэн алдагдсан он жилээ нөхөн тооцож, шимтгэлээ тооцуулсан байна.

            Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, тусламж, үйлчилгээ авах эрүүл мэндийн байгууллага, эмчээ өөрөө сонгох, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх, эрхийг хуулиар тогтоож өгчээ.

            Мөн даатгуулагч дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авч, жилдээ 1 800 000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй байсныг 2 000 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

            Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын салбарын бас нэгэн онцлох ажил нь бүхий л салбарт ашиглах боломжтой "Өрхийн мэдээллийн нэгдсэн сан"-гийн талаарх мэдээллийг ч дэлгэрэнгүй өгсөн үр дүнтэй уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29835
0 эможи
keyboard_arrow_up