500 сая ам.долларын бонд гаргахаар ЗАСГИЙН ГАЗАР ойрын хугацаанд шийдвэр гаргана

2016 оны 3 сарын 09

Канадын Торонто хотод болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улс "Уул уурхайн форум" зохион байгууллаа.

Форумд Засгийн газрыг Сангийн сайд, Ашигт малтмалын газрын дарга, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал нар төлөөлсөн байна. Харин хөрөнгө оруулагчдаас 100 орчим төлөөлөл оролцсон байна.

Сангийн сайд Б.Болор уулзалтын үеэр олон улсад 500 сая ам.долларын бонд гаргаж магадгүй талаар мэдээлжээ. Б.Болор "Энэ асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон Торонто хотноо уулзалт зохион байгуулсан. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана" гэж онцолсон байна.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Компанийн бүтцээ шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын зээл авахаар болсон” гэж мэдээлж.

Үүнээс гадна засаглалыг сайжруулах, худалдан авах ажлын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтрахаар ажиллаж байгаа ажээ.

PDAC-ийн үеэр Засгийн газар арбитрын 106 сая ам.долларын торгуулийг 70 сая ам.доллар болгож бууруулах гэрээг “Khan Resources” компанитай байгуулсан гэж тус компаниас мэдээлсэн. Төлбөрийг ирэх тавдугаар сарын 15-наас өмнө төлж барагдуулахаар тохиролцоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29828
0 эможи
keyboard_arrow_up