Дайран өнгөрөх ачааны хэмжээ 4.1 САЯ байхаар тогтлоо

2016 оны 3 сарын 09

ОХУ-ын Сочи хотод болж өнгөрсөн төмөр замаар тээвэрлэх олон улсын ачааны хэмжээг тогтоох хурлаар ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 4 сая 1 зуу гаруй мянган тонн байхаар тогтлоо. Энэ нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 2.5 дахин их юм гэж "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга Д.Жигжиднямаа нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа. 

Монгол Улсаас БНХАУ руу тээвэрлэх нийт ачааны хэмжээг 6 299 000 тонноор тохиролцсоноос төмрийн хүдэр 5 сая тонныг гаргахаар болсон нь өнгөрсөн оныхоос 1 сая тонноор илүү байна. Мөн ОХУ-аас Монгол Улс руу тээвэрлэх ачааны хэмжээ 1 574 000 тонн байгаа нь өнгөрсөн оныхоос 45 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ жил ОХУ-аас БНХАУ руу гарах 2.5 сая тонн түүхий нефть манай орныг дамжин өнгөрнө. Улаанбаатар төмөр зам дайран өнгөрөх ачаанаас нийт 50 сая гаруй ам.долларын орлого олно. 

Уулзалтын үеэр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “Манайх жилдээ 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2017 онд 34 сая тоныг тээвэрлэх хүчин чадалтай болгох техник, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна. Таван жилийн дараа 48 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадлыг эзэмшинэ” гэдгийг Ерөнхий сайдад мэдээллээ. Төмөр замын салбарт нааштай ахиц дэвшлүүд гарч байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайшаагаад, энэ эерэг үзүүлэлтүүдийг цаашид бататгаж, ачаа эргэлтийг шуурхай ханган зохион байгуулах, хүчин чадлаа илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Улаанбаатар төмөр замын удирдлагуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29796
0 эможи
keyboard_arrow_up