Нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр ХУДАГ байгуулж буй төслийн явцтай танилцав

2016 оны 3 сарын 07

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.07/ Өмнөговь аймагт ажиллаж, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр худаг байгуулж буй төслийн явцтай танилцав.

2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй суманд туршиж эхэлсэн байна. Уг төхөөрөмж нь мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэхэд үр дүнтэй бөгөөд цаг хугацаа хэмнэсэн, хямд зардлаар мал, ногоогоо зэрэг услах боломжтой үр ашигтай төхөөрөмж болох нь нотлогдсон болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тиймээс 2015 онд 15 сумын 29 инженерийн хийцтэй худагт уг төхөөрөмжийг суурилуулах ажлыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, "Ундарга-Өмнөговь" ХК-тай гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа аж. Үүний нэг нь Даланзадгад сумын 8 дугаар багийн Цох сувагийн худаг юм. Сүүлийн 4 жилийн хугацааны ажлын үр дүнд  бэлчээрийн усан хангамж 38-42.5 хувьд хүрсэн байна.

Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29765
0 эможи
keyboard_arrow_up