С.Одонтуяа, С.Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийж байна
2016 оны 3 сарын 07

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурал зарлагджээ. Тодруулбал, яг одоо Төрийн ордоны Г танхимд уг хуулиудын танилцуулгыг хийж байна.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С. Одонтуяа, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Э.Одбаяр болон бусад албаны хүмүүс оролцож байгаа юм. Хэвлэлийн хурлын мэдээллийг тун удахгүй дэлгэрэнгүй хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29763
0 эможи