Бангкокт АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарлаа
2016 оны 3 сарын 03
“АСЕМ-ын өдөр” буюу 3 дугаар сарын 1-нд Бангкок хотноо АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж нээсэн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн оролцож, үг хэлэв.
Тайланд Улс 1996 онд АСЕМ-ийн анхны Дээд түвшний уулзалтыг улс орондоо хүлээн авч зохион байгуулснаараа онцлогтой юм.
Элчин сайд Т.Төгсбилгүүн хэлсэн үгэндээ АСЕМ-ын 20 жилийн хөгжил дэвшлийг Монгол Улс хэрхэн үзэж байгаа талаар дурдаад энэ оны 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар товч ярив. Мөн АСЕМ-ын өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад болж буй арга хэмжээний талаар танилцуулжээ.
Үзэсгэлэнг нээж Тайландын Гадаад хэргийн сайдын зөвлөх Чайсири Анамарн, Чулалонгкорны Их сургуулийн Европ судлалын төвийн захирал, доктор Чарит Тингсбад нар үг хэлэв. Уг үзэсгэлэнг Тайландын Гадаад хэргийн яам Чулалонгкорны Их сургуулийн Европ судлалын төвтэй хамтран 3 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд Тайландын мэдлэгийн парк, 3 дугаар сарын 14-18-нд Чамчури талбайд ажиллуулах бөгөөд гол зорилго нь олон нийт, хүүхэд залуучуудад АСЕМ-ийг танилцуулан сурталчлахад чиглэгдсэн аж.Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29605
0 эможи