М.Батчимэг: Хуультай болсноор төрийн албыг улстөржилтөөс ангижруулна

2016 оны 2 сарын 22
Намрын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж хаврынчуулганаар үргэлжлүүлэхээр болсон. Энэ талаар УИХ–ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгынхорооны гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
 
–Төрийн албаны тухай хуулийн төсөлтэй холбоотой төрийн байгууллагууд, яам, тамгын газруудын саналыг авсан уу?
 
–Хэдийгээр эцэслэн батлагдаж амжаагүй ч УИХ–д ач холбогдолтой байгаа чухал хуулиудын нэг нь Төрийн албанытухай хууль. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэж, ажлын хэсэг байгуулан өнгөрсөнхугацаанд нэлээд идэвхтэй ажилласан. Олон удаагийн хэлэлцүүлэг УИХ–ын төвшинд төдийгүй төрийнбайгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүл­гийг Төрийн байгуу­лалтын байнгын хороо­ноос зохион байгуул­лаа.
 
Ажлын хэсэг нам, эвслийн бүлгүүд олон удаагийн зөвшилцөл, уулзалт хийсэн. Нэгдүгээр хэлэлцүүлгийг хийжэхэлсэн. Эхэлсэн гэж хэлж байгаагийн шалтгаан бол нэгдүгээр хэлэлцүүлэг дуусаагүй. Учир нь зарим нэг тодорхойасуудлыг дахин зөвшилцөх шаардлагатай гэж үзээд зарчмын зөрүүтэй саналын дийлэнхийг хураасан байдалтайявж байна.
 
–Төрийн албаны тухай хуулийг баталснаар энэ салбарт ямар дэвшил гарах бол. Одоо мөрдөгдөж байгаахуулийн зүйл заалтаас юугаараа ялгаатай байх вэ?
 
–Хууль гарснаар өнөөдрийн Монголын төрийн албыг улстөржилтөөс ангижруулах юм гэдэг дүгнэлтийг хаа хаанаахийж байгаа. Төрийн алба хаагчийг мэргэшсэн, чадварлаг болгох, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм. Мөн карьерийн тогтолцоо гэж нэрлэдэг бусад төрийн тусгай алба хаагч, дипломатууд шиг төрийн алба хаагч мөн адилшаталсан зэрэг, дэв нэмж шатлан дэвшдэг тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.Дээрх зарчмууд өнөөдөр мөрдөгдөж байгаа хуульд бий.
 
Хэдийгээр зарчим нь туссан ч үүнийг хэрэгжүүлэхнарийвчилсан хуулийн заалт, зохицуулалт дутагдалтайгаас болж Төрийн албаны хуулийг завхаруулдаг. Мөнхуулийн цоорхой их байгаагаас төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах зарчим мөрдөгдөхгүй байх нь нийтлэгтохиолддог. Энэ удаагийн Төрийн албаны тухай хуульд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх олон талынзохицуулалт орсон. Юуны өмнө, мэргэшсэн, чадварлаг байх асуудлыг онцолсон. Ур чадвартай, мэргэшсэн байхнөхцлийг хангах үүднээс төрийн албан хаагчдын дунд гурван жил тутам ур чадварын шалгалт явуулдаг болно. Мөнтөрийн алба хаагчийг тогтсон хугацаанд байнга давтан сургалтад хамруулдаг байхаар зохицуулсан.
 
–Шатлан дэвшдэг байх тогтолцоог нэвтрүүлснээр ямар төрлийн шаардлага тавих вэ. Төрийн албандажилласан хугацааг харгалзан үзэх үү?
 
–Энэ хуулиар төрийн албанд 10-15 жил ажилласан тохиолдолд хэлтэс болон газрын даргаар ажиллах боломжтойболох юм. Тэрнээс сонгуулийн дараа төрд ажиллаж байгаагүй хүмүүсийг гэнэт даргаар томилох биш төрийналбанд тогтвор суурьшилтай ажилласан хүнийг энэ албан тушаалд томилдог болно. Үүнээс гадна 20 жилажилласан бол Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах боломж нь хангагдах юм. Хуулийн нарийвчилсан ийм заалтыг оруулахаар төрийн албанд тогтвортой, мэргэшиж ажиллах, туршлага хуримтлуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүд хоёр асуудал дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн учраасхэлэлцүүлэг түр хойшилсон.
 
Нэгдүгээрт, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийн асуудал байна. Төрийн албаны зөвлөл ямар чиг үүрэгтэй байгууллага байх талаар гишүүд асуудал дэвшүүлээд, нухацтай ярилцахаар болсон. Хоёрдугаарт, аль ч ардчилсан оронд нийт иргэдийн сонголтоор төр засаг солигддог учраас тодорхой хэмжээнд иргэдээс дэмжлэг авсан бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албанд цөөн тооны албан тушаалтны халаа сэлгээхийхийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь өөрөө баг болж, гар нийлж ажиллах боломжийг олгодог. Тиймээс хавтгайрсанхалаа сэлгээ хийхгүйн тулд цөөн тооны өргөдлөө өгч болох албан тушаалтныг энэ хуулиар зааж өгөх шаардлагатайгэж үзсэн.
 
–Тухайлбал, ямар албан тушаалтан өргөдлөө өгдөг байх юм?
 
–Энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн ч эцсийн шийдэлд хүрээгүй тул түр завсарлаад байгаа. Тухайлбал, Төрийннарийн бичгийн дарга, Бодлогын газрын дарга өргөдлөө өгдөг байх талаар хэлэлцүүлгүүдийг хийж байна. Ингэхдээоронд нь томилогдож байгаа хүн ялгаагүй төрийн албаны нөөцөд бүртгүүлсэн төрийн албаны болзол хангасантөрийн алба хаагч байх шаардлагатай. Түүнээс ямар нэг улстөрч байх ёсгүй юм.
 
–Төрийн албаны зөвлөл төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас гадна ямар чиг үүрэгтэй байхаархуульд тусгасан бол?
 
–Эрх зүйн хувьд Төрийн албаны зөвлөл төрийн алба хаагчдын хууль ёсны эрхийг хамгаалах, илүү сайн чадамжтайболох юм. Эрх ашиг нь хохирсон төрийн албан хаагчдын нэрийн өмнөөс Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэлгаргаж, хамгаалдаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29145
0 эможи
keyboard_arrow_up